ХБХЭЭХ-ны Баян-өлгий салбарын дэргэдэх Хүүхэд хөгжлийн төвд “БИЕ БИЕНЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ” зуны сувилалын үйл ажиллагаа явагдаж байна. Хүүхэд бүрийн бэрхшээлийн онцлогт тохируулан сэргээн засах эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийг өөрийнх нь чадварт тулгуурлан бие даан хөгжүүлэх гэсэн зорилгыг дэвшүүлэн өдөрт 8 хүүхэд 7 хонгоор эмчилгээ хийлгэж нийт 3 долоо хоногийн хугацаанд хийгдэхээр төлөвлөж байна. Нийт сэргээн засах эмчилгээ шаардлагтай 24 хүүхэд хамрагдана.
Санхүүжүүлэгч: НЛМ-М ХБХХтөсөл
Зохион байгуулагч: ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбар