Зан авир, сэтгэл санаа тогтворгүй сурагч өөрийн зан байдлыг хянах, удирдах, хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцох, төвлөрөх чадвар алдагддаг. Мөн бусад үеийн найз нөхөдтэйгээ харилцахад хүндрэл үүсдэг. Энэ үед ангийн багш бусад хүүхдэд хичээл заах, зан авирын хувьд ааш гаргаж буй сурагчийг тайвшруулах гэх мэт ангид хичээл сургалтыг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл үүсдэг. #Тэгш_хамруулсан_ангид энэ тохиолдолд тухайн хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн дараах хариу арга хэмжээг авснаар ийм нөхцөл байдлыг шийдвэрлэж болох юм.
Үүнд:
1. Ангид баримтлах дүрмийг гаргаж, энгийн, ойлгомжтойгоор тайлбарлан, мөрдүүлнэ. Ангид 3-5 дүрмийг мөрдүүлэхэд л хангалттай. Дүрэм мөрдүүлэхээс гадна сурагчдын дунд хичээлийн үеэрх үйл ажиллагаануудыг удирдан чиглүүлж болдог. Ангид ямар байхыг нь чиглүүлж өгснөөр сурагч хичээлээрээ юу хийхээ мэдэж, бусдын адил сурах үйл явцад оролцох эхлэл тавигддаг.
2. Эерэг зан байдлыг магтан, урамшуулна.Энэ тохиолдолд хүүхдийг шийтгэхийн оронд өөрийнх нь чармайн гаргаж буй эерэг үйлдэл бүрийг олж мэдэн сайшаан дэмжих хэрэгтэй байдаг.
3. Завсарлага авах боломж бүрдүүлнэ. Багш хичээл заах явцдаа завсарлага авч, сурагч бүрийн анхаарал сарнихгүй байхад чиглүүлэн сургалтын үйл явцыг удирдах хэрэгтэй.
4. Бүгдэд адил хандах хэрэгтэй.Зан төрхийн өөрчлөлттэй хүүхдүүд өөрт нь зохисгүй хандсан тохиолдолд дургүй, харин ч дүрсгүйтэх шалтгаан болдог.
5. Сэдэлжүүлэх арга хэмжээ авна.Сурагч хичээж, чармайж байгаа хүчин зүтгэл бүрт магтан сайшаа. Сурагч ангидаа цаашид ч өөрийгөө дайчлах сэдэл, тэмүүллийг төрүүлэх нь хүүхдийн хөгжилд маш үр дүнтэй.
ХБХЭЭХолбоо2021 оны 10 сарын 5нд
#developmental_disability#class_management_4all#inclusive_education_4all