“КИДС ГЭЙМ” спортын аргаар хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаа

ХБХЭЭХолбооны Ховд салбар, Норвегийн тусламжийн байгууллагын ХБХХ төсөл, Ховд аймгийн ГБХЗХГазар, МТОХ-той хамтран зорилтот бүлгийн хүүхдүүдийг спортын тоглоомын аргаар хөгжүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах байгууллагын хүрээг өргөтгөх, нөлөөлөл хийх зорилгоор “Кидс гэйм” үйл ажиллагааг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд нийт 30 хүүхдийг эцэг эх асран хамгаалагчийн хамт зохион байгуулсан бөгөөд ковид цар тахлын цаг үетэй холбогдуулан ариутгал халдваргүйжүүлэлтийг дэглэмийг чанд сахин ажиллаа. Үүнд:

 Спорт тоглоомыг зохион байгуулж тоглоом, спортын аргаар хүүхдүүдийг хөгжүүлэх

 Спортоор дамжуулж бие дааж хөгжих чадварыг нь дэмжих  Хүүхэд, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, чадваржуулах

Үр дүн:

• Кидс Гейм нь хүүхдийн багаар тоглох, хөгжих чадварыг сайжруулсан

• Алхуулах дасгал, хамтарсан фитнес, энгийн фитнес, бочи, хөл бөмбөг, сагсан бөмбөгөөр дамжуулан хүүхдийг идэвхжүүлж биеийн булчинг хөгжүүлсэн

• Эцэг эхчүүд спортоор дамжуулж хүүхэд хөгжүүлэх арга зүйн мэдээлэл авсан • ГБХЗХГ хүүхдүүдэд өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулсан

• Хүүхдүүдэд “САМАРЫН ХЭТЭВЧ” ОУБайгууллагаас бэлэг тараалт гэсэн үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулж гүйцэтгэлээ.

About Author

Related posts

Цахим сургалтын зар Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦОО

Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦООАгуулга:- Аутизм гэж юу вэ? /ерөнхий ойлголт болон оношлогоо, үнэлгээ/- Хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах вэ? / анхаарал төвлөрүүлэх, харилцаа үүсгэх, хүсэлт илэрхийлэх, зарчимтай байдал/- Бие даах чадварын дэмжлэг, өдрийн дэглэмийн ач холбогдол- Найз нөхөдAutism MongoliaАнд ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч Б.Мөнх-Оргил, Аутизм Монгол-Анд ТББ-ын сэтгэл зүйч Г.Хонгорзул...

Read More

Эпилепсийн эсрэг эмийн талаар Цахим Хэлэлцүүлэг

ХБХЭЭХ 2-3 сард #Эпилепсийн талаар #мэдлэг#ойлголт хүргэх аянг Монголын Неврологийн Нийгэмлэг – Mongolian Neurological Society-тэй хамтран олон нийтэд Пэйжээрээ дамжуулан хүргэсэн билээ.Эхлэн бид Эпилепсийн талаар 4 сургалтын Монголын шилдэг Мэдрэлийн эмч нараас цахимаар авсан. (бичлэгийг @apdcmongolia1035 youtube суваг дээрээс үзнэ үү)3 сарын 26нд Нил ягаан өдрөөр #Эпилепсийн_эсрэг_эмийн_чанар_хангалт_хүртээмж Нөлөөллийн хэлэлцүүлгийг Эрүүл Мэндийн Яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн...

Read More

“НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙ” ХОВД

“Нээлттэй Дэлхий” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь аутизмын талаар олон нийтэд зөв ойлголт, мэдлэгийг түгээх, эцэг эх асран хамгаалагч нар хүүхдүүдтэйгээ хамтдаа дурсамж бүтээх зорилгын дор хэрэгжсэн ба Жаргалант суманд амьдарч буй аутизмтай хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд оролцлоо. Үйл ажиллагааны онцлох хэсгүүд: Аутизмыг таниулах өдөр...

Read More

Give a comment