Хөгжлийн_ялгаатай_хүүхдийн_хөгжлийг_дэмжье чуулган уулзалт боллоо.

ХБХЭЭХолбооны Баян-Өлгий салбар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖЬЕ” чуулга уулзалтыг санаачлан Норвегийн тусламжийн байгууллага болон АЗДТГазартай хамтран амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулганд Баян-Өлгий аймгийн удирдлагууд, 13 сумын эцэг эхийн төлөөлөлүүд, сургууль, эмнэлгийн нийгмийн ажилтнууд зэрэг нийт 85 оролцогчид хамрагдсан ба Аймгийн засаг дарга Д.Бауыржан, ХБХЭЭХолбооны гүйцэтгэх захирал С.Сэлэнгэ (онлайн) ХБХХТөслийн удирдагч Н.Сосорбарам нар оролцлоо.Чуулга уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өнөөгийн байдал цаашдын зорилго Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх, эрүүл мэнд, боловсролын талаар холбогдох байгууллагын баримталж буй бодлого “ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийн хүрээнд 2020-2021 онд хийсэн үйл ажиллагаа болон цаашдын зорилго зэрэг сэдэвт илтгэлүүд танилцуулагдсан. Санал асуулга,хэлэлцүүлэг болж 14 төрлийн зөвлөмжийг гаргасан.Чуулга уулзалтын дараа хүндэтгэлийн концерт болж үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

About Author

Related posts

Цахим сургалтын зар Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦОО

Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦООАгуулга:- Аутизм гэж юу вэ? /ерөнхий ойлголт болон оношлогоо, үнэлгээ/- Хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах вэ? / анхаарал төвлөрүүлэх, харилцаа үүсгэх, хүсэлт илэрхийлэх, зарчимтай байдал/- Бие даах чадварын дэмжлэг, өдрийн дэглэмийн ач холбогдол- Найз нөхөдAutism MongoliaАнд ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч Б.Мөнх-Оргил, Аутизм Монгол-Анд ТББ-ын сэтгэл зүйч Г.Хонгорзул...

Read More

Эпилепсийн эсрэг эмийн талаар Цахим Хэлэлцүүлэг

ХБХЭЭХ 2-3 сард #Эпилепсийн талаар #мэдлэг#ойлголт хүргэх аянг Монголын Неврологийн Нийгэмлэг – Mongolian Neurological Society-тэй хамтран олон нийтэд Пэйжээрээ дамжуулан хүргэсэн билээ.Эхлэн бид Эпилепсийн талаар 4 сургалтын Монголын шилдэг Мэдрэлийн эмч нараас цахимаар авсан. (бичлэгийг @apdcmongolia1035 youtube суваг дээрээс үзнэ үү)3 сарын 26нд Нил ягаан өдрөөр #Эпилепсийн_эсрэг_эмийн_чанар_хангалт_хүртээмж Нөлөөллийн хэлэлцүүлгийг Эрүүл Мэндийн Яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн...

Read More

“НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙ” ХОВД

“Нээлттэй Дэлхий” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь аутизмын талаар олон нийтэд зөв ойлголт, мэдлэгийг түгээх, эцэг эх асран хамгаалагч нар хүүхдүүдтэйгээ хамтдаа дурсамж бүтээх зорилгын дор хэрэгжсэн ба Жаргалант суманд амьдарч буй аутизмтай хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд оролцлоо. Үйл ажиллагааны онцлох хэсгүүд: Аутизмыг таниулах өдөр...

Read More

Give a comment