“Нээлттэй Дэлхий” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь аутизмын талаар олон нийтэд зөв ойлголт, мэдлэгийг түгээх, эцэг эх асран хамгаалагч нар хүүхдүүдтэйгээ хамтдаа дурсамж бүтээх зорилгын дор хэрэгжсэн ба Жаргалант суманд амьдарч буй аутизмтай хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд оролцлоо. Үйл ажиллагааны онцлох хэсгүүд: Аутизмыг таниулах өдөр болон сарын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулах.”Хамтдаа урлая” – Хүүхдүүд өөрсдийн ур ухаанаа шингээн, гипсэн сувинер урлаж, будгаар амилуулах. Үлгэр сонсох , хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөө , эмчийн үзлэг , нүүр будалт, сэтгэл зүйн зөвлөгөө буухиа тэмцээн, хөгжөөнт тоглоом гэсэн өртөөчилсөн аялал хэлбэрээр зохион байгууллаа.
About Author
Related posts
Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦООАгуулга:- Аутизм гэж юу вэ? /ерөнхий ойлголт болон оношлогоо, үнэлгээ/- Хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах вэ? / анхаарал төвлөрүүлэх, харилцаа үүсгэх, хүсэлт илэрхийлэх, зарчимтай байдал/- Бие даах чадварын дэмжлэг, өдрийн дэглэмийн ач холбогдол- Найз нөхөдAutism MongoliaАнд ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч Б.Мөнх-Оргил, Аутизм Монгол-Анд ТББ-ын сэтгэл зүйч Г.Хонгорзул...
ХБХЭЭХ 2-3 сард #Эпилепсийн талаар #мэдлэг#ойлголт хүргэх аянг Монголын Неврологийн Нийгэмлэг – Mongolian Neurological Society-тэй хамтран олон нийтэд Пэйжээрээ дамжуулан хүргэсэн билээ.Эхлэн бид Эпилепсийн талаар 4 сургалтын Монголын шилдэг Мэдрэлийн эмч нараас цахимаар авсан. (бичлэгийг @apdcmongolia1035 youtube суваг дээрээс үзнэ үү)3 сарын 26нд Нил ягаан өдрөөр #Эпилепсийн_эсрэг_эмийн_чанар_хангалт_хүртээмж Нөлөөллийн хэлэлцүүлгийг Эрүүл Мэндийн Яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн...
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг Даргын ивээл дор зохион байгуулагдсан Жаргалант сумын ЕБ-ын ахлах ангийн сурагчдын дундах “Purple day” буюу “НИЛ ЯГААН ӨДӨР”-2 АСК тэмцээн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын урлагийн заланд амжилттай болж өндөрлөлөө Тэмцээний 1-р байрыг ЕБ-ын 2-р сургуулийн “Purple monster” баг,2-р байрыг ЕБ-ын 1-р сургууль...