Сонсголын бэрхшээл

СОНСГОЛ БУУРАЛТ

Хүний үндсэн 5 мэдрэхүйн нэг нь сонсох билээ. Чихний үүрэг бол  зөвхөн мэдээлэл хүлээн авагч бус түүнийг илэрхийлэх буюу хэл яриатай холбоотой. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хязгаарлагддаг.

Чих нь сонсох мэдрэхүйн дамжуулагч бөгөөд ерөнхий бүтцээрээ гадна, дунд, дотор гэж 3 хуваагдана. Бидний нүдэнд харагдаж байгаа чихний дэлбээнээс хэнгэрэг хүртлэх хэсгийг гадна чих гэж нэрлэдэг бөгөөд дууны долгионыг цуглуулаад дунд чихэнд дамжуулах үүрэгтэй.

Хэнгэрэгнээс цааш дотор чих хүртэл хэсгийг дунд чих гэдэг бөгөөд хүний биед байдаг алх, дөш, дөрөө гэж нэрлэдэг хүний биеийн хамгийн жижиг 3 яснаас бүтдэг. Дунд чих нь  гаднаас орж ирсэн дууны долгионд цохигдсон хэнгэрэгний доргилтыг дотор чихэнд дамжуулдаг. Дотор чих нь 3 ширхэг хагас цагариг агуулсан дун хэлбэртэй яс бөгөөд энэ нь  шингэн  болон  дууны долгион мэдрэгч мэдрэлийн ширхэгийг агуулж байдаг. Дунд чихнээс ирсэн дууны долгион дотор чихэн дэхь шингэнийг цалгиулж хөдөлгөөнд оруулахад мэдрэлийн ширхэг нь цочирч, дууны долгионыг тархи руу дамжуулдаг. Тархи уг мэдээллийг хүлээн авснаар дуу чимээг ялган боловсруулж, хариу үйлдэл хийдэг. Тухайлбал араас нь  дуудахад эргэж харах нь  дууны долгионд анализ хийсний үндсэн дээр тархинаас үзүүлж буй хариу үйлдэл юм. Эл процессыг бүхэлд нь сонсох үйл гэж нэрлэнэ.

Дээр дурдсан хэвийн үйл явц алдагдсанаас шалтгаалан муу дутуу сонсох, огт сонсохгүй байхыг сонсголын бэрхшээл буюу дүлийрэл гэж нэрлэдэг.

Шалтгаан:

  •   Шалтгааны 31% ийг Улаанбурхан, гахайн хавдар, улаан эсэргэнэ, менингит зэрэг халдварт өвчин эзэлнэ.
  •   17%- нь жирэмслэлт, төрөлтийн хүндрэл, Тухайлбал: жирэмсний хордлого, дутуу, гүйцэд боловч жин багатай төрөх.
  •   13 % нь чихэнд хортой нөлөө үзүүлдэг эмийн хордлого
  •   7 % нь төрөлхийн, удамшлын, гэмтэл зэрэг бусад шалтгаантай

Шинж тэмдэг: 

  •   Хүүхэд тань 6 сар хүрсэн ч дуудахаар  эргэж харахгүй байх
  •   Чанга чимээ гарахад цочихгүй байх

гэсэн  шинж илэрвэл таны хүүхэд сонсгол бууралттай байж болзошгүй. Энэ тохиолдолд та мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

85 децибеллээс дээш давтамжтай дуу хүний чихэнд хэт ачаалал буюу ядаргаа үүсгэдэг. Тухайлбал чимээгүй байгаа анги, унтлаганы өрөөнд гарах чимээ. 40 децибелл, хэвийн ажиллаж байгаа хөргөгчний моторын дуу 50 децибелл, тоос сорогчний дуу нь 80 децибелл, гал тогооны холигчийн дуу 85 децибелл хүрдэг. Чихэвчийг 3 цаг тасралтгүй зүүхэд 10 жилийн дараа сонсгол буурах магадлал 30 % байдаг:

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  •   Дархлаажуулалтанд бүрэн хамруулах
  •   Дархлааг сайжруулах
  •   Эмийг эмчийн заавраар хэрэглэх
  •   Чихтэй холбоотой өвчнийг бүрэн эмчлэх
  •   Хүүхдэд хэт өндөр давтамжтай дуу чимээг удаан хугацаагаар сонсгохгүй байх
  •   Хүүхдийн тоглоомын дууг намсгах эсвэл зайг нь авах
  •   Ажлын байранд дуу чимээ намсгагч хэрэглэх
  •   Чихэвчийг зөв хэрэглэх

Сонсгол алдагдлын төрлүүд :

Сонсгол алдагдал нь:

  • Дамжуулалтын алдагдал
  • Мэдрэлийн гаралтай сонсголын алдагдал
  • Холимог хэлбэрийн алдагдал гэсэн төрлүүдтэй

1.Дамжуулалтын алдагдал:

Гадна болон дунд чихээр дамжуулах дуу чимээний долгионыг ямар нэг зүйлс саатуулж зогсоохыг хэлнэ.

Дууны долгион дотор чихэнд хүрч очихын тулд чихний суваг цэвэрхэн байх, чихний хэнгэрэг зөв цочрол өгч чадахуйц байх , мөн жижиг яснууд нь зүй ёсоороо цочирч байх чичиргээ үүсгэж байхын тулд дунд чихний хөндий агаараар дүүрсэн байх естой.

Дамжуулагчийн алдагдал нь дараах шалтгаанаас үүсдэг. Үүнд:

  • Хулхи эсвэл өөр бусад зүйлс чихний сүвийг бөглөх
  • Чихний хэнгэрэгний хальсны цооролт
  • Дунд чихэнд хуралдсан шингэн
  • Жижиг яс байхгүй гаж хөгжилтэй

Дамжуулалтын алдагдал нь дотор чихэнд хүрч очиж буй дуу чимээний тоо хэмжээнд нөлөөлдөг, ийм төрлийн алдагдалтай хүмүүст дуу чимээ сул мэт санагдах, зарим дуу чимээ огт сонсогдохгүй гэсэн үг. Ихэнхи тохиолдолд энэхүү алдагдал нь түр зуурынх байдаг бөгөөд үүнийг анагаах ухаанд эмчилдэг.

  1. Мэдрэлийн гаралтай сонсголын алдагдал

Энэ нь чихний дундах мэдрэлийн эсүүд эсвэл сонсголын мэдрэлүүд нь бүрэн гүйцэт ажиллахгүй үед бий болдог.

Мэдрэлийн гаралтай сонсголын алдагдал нь доорх шалтгаанаас үүдэлтэй байна. Үүнд

  • Удамшлын хүчин зүйлс
  • Өвчин
  • Удаан хугацааны турш чанга дуу чимээнд байсан
  • Өндөр нас

Мэдрэлийн гаралтай сонсгол алдагдал дууны тоо хэмжээ чанар хоёуланд нь нөлөөлдөг. Энэ нь дуу маш тод сонсогдох боловч зарим нь огт сонсогдохгүй энэ төрлийн алдагдал энэ үедээ эмчлэгддэггүй учир тогтсон гэж үздэг.

Гажилт

Энэ нь ихэвчлэн мэдрэлийн гаралтай сонсголын алдагдалтай холбоотой байдаг. Гажилт нь сонсогдож буй дуу чимээний чанарт нөлөөлдөг . Хэдийгээр 2 сурагч ижил түвшний сонсгол алдагдалтай ч гажилтын түвшин өөр өөр байна . Энэ нь тэдний хэл яриаг ойлгох чадвар өөр өөр гэсэн үг

  1. Холимог хэлбэрийн алдагдал:

Энгийнээр хэлэхэд энэ нь дамжуулагчийн гаралтай болон мэдрэлийн гаралтай сонсголын алдагдлын  аль аль нь  бий болсон гэсэн үг.

Сонсголын алдагдлын хүндэрсэн шинж:

Сонсголын алдагдлын хүндрэл нь зэрэглэлүүдтэй байдаг. Дуу нь  чанга байвал хүн түүнийг анзаарч чадахыг сонсголын алдагдлын зэрэглэлээр илэрхийлнэ.

0-20 децибеллийн хоорондох чимээг сонсож чадаж байгаа хүн бүрийг хэвийн байна гэж үздэг, 40  децибеллийн сонсголын алдагдалтай хүн 40 болон түүнээс чанга дуу чимээг анзаарч мэднэ.

Дохионы хэлний тухай нэвтрүүлэг
Сонсголын бэрхшээлийн онцлог
Дохионы хэл гэж юу вэ
Сонсголгүй хүүхдийн түүх