2020-2024 онд Ховд, Баян-Өлгий аймгуудад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийг ХБХЭЭХолбоо Норвегийн тусламжийн байгууллагатай /НЛМ-М/ хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Норвегийн тусламжийн байгууллага, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
“Хамтран ажиллах гэрээ”-г ХБХЭЭХолбооны тэргүүн Г.Аюуш, Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч Дэвид Олсон нар үзэглэв. Энэхүү төсөл нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдралын нөхцлийг сайжруулж, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалах зорилготой. НЛМ-ын суурин төлөөлөгч Дэвид Олсон холбооны үйл ажиллагаатай танилцаж, “Ногоон гархан” урлангийн Саори урлаач залуусын бүтээлийг сонирхож, хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм.