2020-2024 онд Ховд, Баян-Өлгий аймгуудад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийг ХБХЭЭХолбоо Норвегийн тусламжийн байгууллагатай /НЛМ-М/ хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Норвегийн тусламжийн байгууллага, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. “Хамтран ажиллах гэрээ”-г ХБХЭЭХолбооны тэргүүн Г.Аюуш, Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч Дэвид Олсон...