Эпилепсийн эсрэг эмийн талаар Цахим Хэлэлцүүлэг

ХБХЭЭХ 2-3 сард #Эпилепсийн талаар #мэдлэг#ойлголт хүргэх аянг Монголын Неврологийн Нийгэмлэг – Mongolian Neurological Society-тэй хамтран олон нийтэд Пэйжээрээ дамжуулан хүргэсэн билээ.Эхлэн бид Эпилепсийн талаар 4 сургалтын Монголын шилдэг Мэдрэлийн эмч нараас цахимаар авсан. (бичлэгийг @apdcmongolia1035 youtube суваг дээрээс үзнэ үү)3 сарын 26нд Нил ягаан өдрөөр #Эпилепсийн_эсрэг_эмийн_чанар_хангалт_хүртээмж Нөлөөллийн хэлэлцүүлгийг Эрүүл Мэндийн ЯамЭрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлЭрүүл мэндийн даатгалын ерөнхий газарЭм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарНийслэлийн Эрүүл мэндийн газар, 3 Дүүргийн Эмзүйн алба, Эм ханган нийлүүлэх газар, ЭМЯ дэргэдэх Мэдрэлийн өвчин судлалын салбар зөвлөл, ТББын төлөөлөлтэйгээр өргөн зохион байгууллаа.Хэлэлцсэн нь:1. Эпилепсийн эмийн чанар, хангалт, хүртээмж тухай2. Төлбөрийг нь Төр хариуцан амбулаториор олгох ЭМДҮЗ-ийн тогтоол Эпилепсийн эмэнд хэрэгжээгүй тухай асуудлыг хөндөж ярилцлаа.Нэг хэлэлцүүлгээр асуудлыг шийдэх боломжгүй ч дараа дараагийн гарц шийдлийг олж харлаа. Энэ талаар Эпилепси тухай ярья хаалттай групп дээрээ дэлгэрэнгүй ярилцах болно. Ингээд Эпилепсийн мэдлэг ойлголт өгөх нэг сарын аян маань өндөрлөж байгааг мэдэгдье.Хэрэгждэггүй тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, эмийн тасалдалгүй байх, чанартай эм хэрэглэдэг болгохын төлөө бид Та бүхэнтэйгээ хамт тэмцэх болноо.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооhttps://www.facebook.com/APDCpage/videos/626281646840098 линк дээр дарж ороод хэлэлцүүлэгээ үзээрэй.

About Author

Related posts

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн ХАРИЛЦАА ба ЗАН ҮЙЛ ЦАХИМ СУРГАЛТЫН ЗАР

Агуулга: 1. Зан үйл гэж юу вэ? 2. Сөрөг зан үйлийг эерэг зан үйлээр орлуулах. 3. Зарчимтай байдлаар сөрөг зан үйлийг бууруулах. 4. Үгэн ба үгэн бус харилцаа гэж юу вэ? 5. Үгэн ба үгэн бус харилцааг дэмжих нь. Хэзээ: 2025 оны 4 сарын 30нд 13:00-14.30 цагт Сургагч багш...

Read More

Цахим сургалтын зар Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦОО

Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦООАгуулга:- Аутизм гэж юу вэ? /ерөнхий ойлголт болон оношлогоо, үнэлгээ/- Хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах вэ? / анхаарал төвлөрүүлэх, харилцаа үүсгэх, хүсэлт илэрхийлэх, зарчимтай байдал/- Бие даах чадварын дэмжлэг, өдрийн дэглэмийн ач холбогдол- Найз нөхөдAutism MongoliaАнд ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч Б.Мөнх-Оргил, Аутизм Монгол-Анд ТББ-ын сэтгэл зүйч Г.Хонгорзул...

Read More

“НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙ” ХОВД

“Нээлттэй Дэлхий” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь аутизмын талаар олон нийтэд зөв ойлголт, мэдлэгийг түгээх, эцэг эх асран хамгаалагч нар хүүхдүүдтэйгээ хамтдаа дурсамж бүтээх зорилгын дор хэрэгжсэн ба Жаргалант суманд амьдарч буй аутизмтай хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд оролцлоо. Үйл ажиллагааны онцлох хэсгүүд: Аутизмыг таниулах өдөр...

Read More

Give a comment