Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн сумдад ажиллалаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны Баян-Өлгий салбарын ажилтнууд болон Норвегийн Тусламжийн Байгууллагын “Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Хөгжил төсөл”-ийн багийнхан Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн суманд 3 өдөр ажиллав. Үүнд

  • Булган, Дэлүүн сумын удирдлагууд болон ЕБС-ийн дэмжлэгийн баг, нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
  • ХБХ-тэй эцэг эхчүүдтэй уулзан ХБХЭЭХ-ны талаар ХБХЭМБНХК-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч 5 хүүхдийг Телемедицин үйлчилгээ буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах Хөгжлийн төвийн эмч нарын үзлэгт \онлайн\ хамрууллаа.
  • Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн Хөдөлгөөн засалч хүүхдүүдэд үзлэг хийж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч ажиллааа.

About Author

Related posts

ХБХЭЭХолбоо Монголд анх удаа #ХӨГЖЛИЙН_БЭРХШЭЭЛТЭЙ_ХҮҮХДИЙН_ЭЦЭГ_ЭХЧҮҮДИЙН_ХӨГЖЛИЙН_ТӨВ нээлээ

ХБХЭЭХолбооны Алсын хараа нь Чадавхжсан эцэг эхчүүд, олон нийтийн дэмжлэгийг аван НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ болгох билээ. Энэ зорилгодоо хүрэх нэг арга зам нь эцэг эхчүүд мэдээлэлтэй байх, эцэг эхчүүдийн хүний эрхийн хандлагатай болох, хүүхдийнхээ эрхийг шаардах эрхзүйн боловсролтой байх явдал байдаг. Энэ ч зорилгод хүрэх нэгэн том алхмыг ХБХЭЭХолбооны...

Read More

ХБХЭЭХ-ны Баян-өлгий, Ховд салбарын ажилтнууд дохионы хэлний анхан шатны сургалтанд хамрагдлаа

ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбар, Ховд салбарын ажилтнууд болон гишүүн эцэг эх, төрийн байгууллагуудаас 8 хүн дохионы хэлний анхан шатны 20 цагийн сургалтанд амжилттай хамрагдлаа.

Read More

Казакстаны Астана хотод туршлага судлав

ХБХХ төслийн ажилтан,Баян- Өлгий болон Ховд салбарын ХБХЭЭХ-ны ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл, Баян-Өлгий аймгийн 2-р сургуулийн төлөөлөл нийт 10 хүн Астана хотод туршлага судаллаа. Астана хотод байгаа үндэсний сэргээн засах төв, Abaqus ХХТөв болон ХБХ-тэй ажилладаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаануудтай танилцав.

Read More

Give a comment