ХБХЭЭХолбоо Монголд анх удаа #ХӨГЖЛИЙН_БЭРХШЭЭЛТЭЙ_ХҮҮХДИЙН_ЭЦЭГ_ЭХЧҮҮДИЙН_ХӨГЖЛИЙН_ТӨВ нээлээ

ХБХЭЭХолбооны Алсын хараа нь Чадавхжсан эцэг эхчүүд, олон нийтийн дэмжлэгийг аван НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ болгох билээ. Энэ зорилгодоо хүрэх нэг арга зам нь эцэг эхчүүд мэдээлэлтэй байх, эцэг эхчүүдийн хүний эрхийн хандлагатай болох, хүүхдийнхээ эрхийг шаардах эрхзүйн боловсролтой байх явдал байдаг. Энэ ч зорилгод хүрэх нэгэн том алхмыг ХБХЭЭХолбооны #ХӨВСГӨЛ_Салбар нь Монгол улсдаа анх удаа Эцэг, эх, асран хамгаалагчдын хөгжлийн төвийг нээж, Зөвлөх эцэг эхчүүдээ бэлтгэх анхны арга хэмжээнүүдийг 2022 оны 11 сарын 28-29нд зохион байгууллаа. 28нд Хөвсгөл аймгийн ХБХ-тэй эцэг эхчүүдийн анхны Зөвлөгөөн болж Төрийн албан хаагчид мэдээлэл хийж, ХБХЭЭХолбооны #Паралегал (Эрхзүйн хөтөч) С.Сэлэнгэ, Ж.Алтантүлхүүр, Холбооны ажилтан Ч.Цэнд нар эцэг эхчүүдэд Хүний эрхийн талаарх ойлголт өгч, Хүний ялгаатай байдал сургалтыг удирдан зохион байгууллаа. Хөвсгөл аймгийн 17 сумын 50 гарам эцэг эхчүүд оролцож, Хамтдаа хүчтэй байхын төлөө нэгдэж ажиллахаар болов.11 сарын 29нд Зөвлөх эцэг эхчүүдийн бэлтгэх эхний өдрийн сургалтыг Зөвлөх болох зорилгыг өвөрлөсөн сумдын 14 ээж, 4 багшид зохион байгууллаа. Эрхзүйн боловсрол, мэдлэгтэйгээр Төрөөс үзүүлдэг нийтийн суурь үйлчилгээндээ хэрхэн хүүхдүүдээ чанартай хамруулах тухай аргазүйд сургах анхан шатны мэдээллийг өглөө. Цаашид бүгдээрээ идэвх, чармайлттайгаар ХБХЭЭХолбооны Хөвсгөл салбартайгаа хамтран бүх хүүхдүүдээ боловсролд чанартай хамруулж, үе тэнгийн бусад хүүхдийн нэгэн адил нийгмийн бүхий л харилцаанд оролцож чадах чадавхийг бий болгуулахын төлөө ажиллахаар санаа нэгдлээ. БИД ХАМТДАА ХҮЧТЭЙ.

About Author

Related posts

ХБХЭЭХ-ны Баян-өлгий, Ховд салбарын ажилтнууд дохионы хэлний анхан шатны сургалтанд хамрагдлаа

ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбар, Ховд салбарын ажилтнууд болон гишүүн эцэг эх, төрийн байгууллагуудаас 8 хүн дохионы хэлний анхан шатны 20 цагийн сургалтанд амжилттай хамрагдлаа.

Read More

Казакстаны Астана хотод туршлага судлав

ХБХХ төслийн ажилтан,Баян- Өлгий болон Ховд салбарын ХБХЭЭХ-ны ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл, Баян-Өлгий аймгийн 2-р сургуулийн төлөөлөл нийт 10 хүн Астана хотод туршлага судаллаа. Астана хотод байгаа үндэсний сэргээн засах төв, Abaqus ХХТөв болон ХБХ-тэй ажилладаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаануудтай танилцав.

Read More

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны 2022-2023 оны хичээлийн жилийн мэндчилгээ

ТА БҮХЭНДЭЭ ЭНЭ САЙХАН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЖ, ЭРДМИЙН ИХ ХАРГУЙ НЬ САРУУЛ САЙХАН БАЙХЫН ЕРӨӨЛ ӨРГӨЕ! Хүүхэд бүрийн хүслийн баяр Хүмүүн заяаны тэмүүллийн баяр Ээж аавын жаргалын баяр Энхрий үрсийн нөхөрлөлийн баяр Шавиа санасан багшийн баяр Саатан хүлээсэн сургуулийн баяр Жаахан үрсийн дуудлагын баяр Жаргалын өргөө цэцэрлэгийн баяр Эрдэмд...

Read More

Give a comment