2025-2026 онд Ховд, Баян-өлгий  аймгуудад хэрэгжиж байгаа ” Иргэний нийгмийн  байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд  орон нутгийн түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залууст хүртээмжтэй орчныг бий болгоход хамтын хяналт, хариуцлагын олон талт арга зүйг туршин, орон нутгийн хүний эрхийн механизмыг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Хамтын оролцоотой хүртээмжтэй орон нутаг”  төслөөр   хүртээмжийн үнэлгээг 2026 оны 06 сарын 02-15-ны өдрүүдэд Ховд, Баян-өлгий аймгуудад хийлээ.

   Төслийн зорилт 2.2-ын хүрээнд иргэд, хүүхэд, залууст эрхийн зөрчил үүсгэх шалтгаан болоод буй хүртээмжийн тулгамдсан асуудлыг иргэдийн онооны картын арга зүйг ашиглан   Ховд аймгийн сонгогдсон эмнэлэг, сургууль цэцэрлэг, банкны хүртээмжийг үнэлж байгаа юм.

Бидний хамтын ажиллагаа нь төслийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхээс гадна НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос гаргасан Ерөнхий зөвлөмж 2, 4, 6, 7 болон Монгол улсын дэд бүтцийн стандарт болох MNS 6055:2009, MNS 6808:2019 зэргийг  таниулах, дагаж мөрдөх, орон нутагт хүртээмжийг сайжруулах ажилд хувь нэмэр оруулах болно. Энэхүү ажил нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн оролцоотойгоор олон нийтэд зориулсан барилга байгууламжийн биет болон үйлчилгээ, мэдээлэл, харилцааны хүртээмжийг үнэлж байгаагаараа онцлог юм. Цаашид энэ талаарх санал хүсэлт, гарсан алдаа оноог хэлэлцүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх тодорхой төлөвлөгөөг орон нутгийн удирдлагуудтай боловсруулах, хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

About Author

Related posts

Give a comment