“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ” эцэг эхийн гарын авлага хэвлэгдлээ.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ” эцэг эхийн гарын авлагын 4 дэх хэвлэлийн эхний цуврал хэвлэгдэн гарлаа.Энэхүү цувралаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангуулах чиглэлээр Монгол улсын хууль, эрзүйн баримт бичигт дүн шинжилгээ хийж, эцэг эхэд ойлгомжтой байдлаар бэлтгэн хүргэж байна.Гарын авлагад сурч боловсрох эрхийн ойлголтыг цогцоор нь өгөхийг зорьсноос гадна энэ хүрээнд эцэг эхчүүдийн асуухыг хүсдэг хууль зүйн асуултуудад зохих хариултыг өгөх, нийтлэг тулгардаг хүндрэл, бэрхшээлийг даван туулж, тэдгээрийг зохистойгооор шийдвэрлүүлэх, улмаар хүүхдийнхээ эрхийг хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх юм. Өмгөөллийн “ДиБи энд ЖиТиЭс” ХХН-ийн эрхзүйчид пробоно үйлчилгээнийхээ хүрээнд энэхүү гарын авлагыг бүтээхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, бидэнд мэргэжлийн үнэтэй зөвлөгөө, туслалцаа үзүүлэн хамтран ажилласан юм.Хууль эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлэн ХҮҮХДЭДЭЭ ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ авч хөгжүүлэх боломжийг бүрдүүлье.ХҮҮХЭД БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙГХамтран ажиллагч байгууллагууд:Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,Санхүүжүүлэгч байгууллага: НЛМ Монгол ОУБ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл,Өмгөөллийн Ди Би энд Жи Ти Эс ХХН #хөгжлийн_бэрхшээлтэй_хүүхэдтэй_эцэг_эхчүүдийн_холбоо#Хуулийн_ном#Эцэг_эхийн_гарын_авлаг#Хүүхэд_бүхэн_жаргалтай_байг

About Author

Related posts

ХБХЭЭХолбоо Монголд анх удаа #ХӨГЖЛИЙН_БЭРХШЭЭЛТЭЙ_ХҮҮХДИЙН_ЭЦЭГ_ЭХЧҮҮДИЙН_ХӨГЖЛИЙН_ТӨВ нээлээ

ХБХЭЭХолбооны Алсын хараа нь Чадавхжсан эцэг эхчүүд, олон нийтийн дэмжлэгийг аван НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ болгох билээ. Энэ зорилгодоо хүрэх нэг арга зам нь эцэг эхчүүд мэдээлэлтэй байх, эцэг эхчүүдийн хүний эрхийн хандлагатай болох, хүүхдийнхээ эрхийг шаардах эрхзүйн боловсролтой байх явдал байдаг. Энэ ч зорилгод хүрэх нэгэн том алхмыг ХБХЭЭХолбооны...

Read More

ХБХЭЭХ-ны Баян-өлгий, Ховд салбарын ажилтнууд дохионы хэлний анхан шатны сургалтанд хамрагдлаа

ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбар, Ховд салбарын ажилтнууд болон гишүүн эцэг эх, төрийн байгууллагуудаас 8 хүн дохионы хэлний анхан шатны 20 цагийн сургалтанд амжилттай хамрагдлаа.

Read More

Казакстаны Астана хотод туршлага судлав

ХБХХ төслийн ажилтан,Баян- Өлгий болон Ховд салбарын ХБХЭЭХ-ны ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл, Баян-Өлгий аймгийн 2-р сургуулийн төлөөлөл нийт 10 хүн Астана хотод туршлага судаллаа. Астана хотод байгаа үндэсний сэргээн засах төв, Abaqus ХХТөв болон ХБХ-тэй ажилладаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаануудтай танилцав.

Read More

Give a comment