“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ” эцэг эхийн гарын авлагын 4 дэх хэвлэлийн эхний цуврал хэвлэгдэн гарлаа.Энэхүү цувралаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангуулах чиглэлээр Монгол улсын хууль, эрзүйн баримт бичигт дүн шинжилгээ хийж, эцэг эхэд ойлгомжтой байдлаар бэлтгэн хүргэж байна.Гарын авлагад сурч боловсрох эрхийн ойлголтыг цогцоор нь өгөхийг зорьсноос гадна энэ хүрээнд эцэг эхчүүдийн асуухыг хүсдэг хууль зүйн асуултуудад зохих хариултыг өгөх, нийтлэг тулгардаг хүндрэл, бэрхшээлийг даван туулж, тэдгээрийг зохистойгооор шийдвэрлүүлэх, улмаар хүүхдийнхээ эрхийг хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх юм. Өмгөөллийн “ДиБи энд ЖиТиЭс” ХХН-ийн эрхзүйчид пробоно үйлчилгээнийхээ хүрээнд энэхүү гарын авлагыг бүтээхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, бидэнд мэргэжлийн үнэтэй зөвлөгөө, туслалцаа үзүүлэн хамтран ажилласан юм.Хууль эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлэн ХҮҮХДЭДЭЭ ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ авч хөгжүүлэх боломжийг бүрдүүлье.ХҮҮХЭД БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙГХамтран ажиллагч байгууллагууд:Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,Санхүүжүүлэгч байгууллага: НЛМ Монгол ОУБ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл,Өмгөөллийн Ди Би энд Жи Ти Эс ХХН #хөгжлийн_бэрхшээлтэй_хүүхэдтэй_эцэг_эхчүүдийн_холбоо#Хуулийн_ном#Эцэг_эхийн_гарын_авлаг#Хүүхэд_бүхэн_жаргалтай_байг
About Author
Related posts
Сэдэв: #АУТИЗМ ба #ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦООАгуулга:- Аутизм гэж юу вэ? /ерөнхий ойлголт болон оношлогоо, үнэлгээ/- Хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах вэ? / анхаарал төвлөрүүлэх, харилцаа үүсгэх, хүсэлт илэрхийлэх, зарчимтай байдал/- Бие даах чадварын дэмжлэг, өдрийн дэглэмийн ач холбогдол- Найз нөхөдAutism MongoliaАнд ТББ-ын гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч Б.Мөнх-Оргил, Аутизм Монгол-Анд ТББ-ын сэтгэл зүйч Г.Хонгорзул...
ХБХЭЭХ 2-3 сард #Эпилепсийн талаар #мэдлэг#ойлголт хүргэх аянг Монголын Неврологийн Нийгэмлэг – Mongolian Neurological Society-тэй хамтран олон нийтэд Пэйжээрээ дамжуулан хүргэсэн билээ.Эхлэн бид Эпилепсийн талаар 4 сургалтын Монголын шилдэг Мэдрэлийн эмч нараас цахимаар авсан. (бичлэгийг @apdcmongolia1035 youtube суваг дээрээс үзнэ үү)3 сарын 26нд Нил ягаан өдрөөр #Эпилепсийн_эсрэг_эмийн_чанар_хангалт_хүртээмж Нөлөөллийн хэлэлцүүлгийг Эрүүл Мэндийн Яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн...
“Нээлттэй Дэлхий” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь аутизмын талаар олон нийтэд зөв ойлголт, мэдлэгийг түгээх, эцэг эх асран хамгаалагч нар хүүхдүүдтэйгээ хамтдаа дурсамж бүтээх зорилгын дор хэрэгжсэн ба Жаргалант суманд амьдарч буй аутизмтай хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд оролцлоо. Үйл ажиллагааны онцлох хэсгүүд: Аутизмыг таниулах өдөр...